2026 ОНЫ 04 САРЫН 01, ЛХАГВА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

  • Онцлох

    БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН НАР ТОМИЛОГДЛОО.

    Засгийн газрын 2024 оны 237 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газрын 2024 оны 03/857 албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн тушаалаар дүүргийн 43 хороонд шинээр томилогдон ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. Үйл ажиллагааг нээж хэлтсийн дарга Ц.Үүрцайх Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар томилогдсон нийгмийн ажилтнуудад баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүсч, хамтран ажиллахаа илэрхийлэн томилогдсон тушаалыг танилцуулан, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын газрын үнэмлэх гардуулан өглөө. Тус хэлтсийн Захиргааны тасгийн ахлах мэргэжилтэн П.Хишигжаргал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын тасгийн ахлах мэргэжилтэн Г.Гэрэлцэцэг нар ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн талаар танилцуулан ойлголт, мэдээлэл өглөө. Хэлтсийн зүгээс Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууддаа “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ын эмхэтгэл, хавтас, Хүүхдийн байдлын индекс эмхэтгэл гэх мэт ажилд хэрэглэх зүйлсийг гардуулан өгч амжилт хүслээ. Мөн шинээр томилогдсон Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг ажлын байрны чиг баримжаа олгох зорилгоор Хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан нартай уулзуулан цаашид хамтран ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    “ОРОЛЦЪЁ-НӨЛӨӨЛЬЕ” БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН ЧУУЛГАН-2024” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сайн туршлагыг түгээхээс гадна хүүхдийн бодит оролцоог дэмжиж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга замуудыг хамтдаа эрэлхийлж, санал зөвлөмжийг шийдвэр гаргагч нарт танилцуулах, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангахад Хүүхдийн төлөө зөвлөл, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “ОРОЛЦЪЁ-НӨЛӨӨЛЬЕ” Баянзүрх дүүргийн “ХҮҮХДИЙН ЧУУЛГАН-2024” арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. ХҮҮХДИЙН ЧУУЛГАНД:  Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл бүхий 330 хүүхэд болон шийдвэр гаргагч удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.  Үндсэн илтгэлийг дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Жаргалсайхан “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан бол дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Мөнхзаяа “Тэгш оролцоо, хязгааргүй боломж” илтгэлийг танилцуулсан.  Мөн чуулганы өмнө зохион байгуулсан 6 дэд хэлэлцүүлгээс гарсан саналыг илтгэлээр танилцуулж, панел хэлэлцүүлгээр гарсан саналыг хэлэлцүүлэн, хүүхдүүдийн асуултад хариулт өгсөн.  Чуулганыг хамтран зохион байгуулсан Цагдаагийн газар, дүүргийн Хүүхдийн зөвлөл, Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн” ОУБ, “Гүүд нейборс” ОУТББ, “Санрайс холбоо” ТББ байгууллагууд хүүхдүүдэд өртөөчилсөн үйл ажиллагааг танилцуулан ажилласан.  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/244 дугаар тушаалаар баталсан “Хүүхдийн элч”-ийг сонгон ажиллуулах журмын хүрээнд чуулганд оролцсон хүүхдүүдийн саналаар дүүргийн ХҮҮХДИЙН ЭЛЧЭЭР - УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, CleanUP төслийн санаачлагч, НҮБ-ийн нийгэмлэгийн гишүүн- Н. БУЛГАНТАМИР -МУИС-Экологич мэргэжлээр суралцаж байгаа оюутан Б.ОТГОНГҮНЖ -Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны Хүүхэд залуучуудын хөдөлгөөн хариуцсан арга зүйч-А.СОЁЛОО нар сонгогдлоо.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ”-ИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ

    “Бага насны хүүхдийн цогц хөгжил”-ийг дэмжих ажлын хүрээнд эцэг, эхчүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхдийн хөгжил, төлөвшил, хүүхдийн эрх, гэр бүл, асран хамгаалагчийн үүрэг, оролцооны талаар цогц мэдлэг олгох сургалтыг Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд зохион байгуулан ажиллаж байна. Сургалтад 10 цэцэрлэгийн 800 гаруй эцэг, эх, асран хамгаалагч хамрагдаад байна. Хамтран ажилласан Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч, багш, эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ “КЕЙС МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

    Баянзүрх дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран хороодын нийгмийн ажилтнуудын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх, Хүүхдийн тусламжийн утас-108 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлт, анхаарах асуудал, нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Кейс менежмент” сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

    Гэр бүл, хүүхэд залуучуудад чиглэсэн хөгжил оролцоог дэмжин хамтран ажиллах Аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллагын хүсэлтийг хүлээн авч байна.

    Дэлгэрэнгүй »

Цаг агаар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
2024/09/26

“Даншиг наадам- Хүрээ цам 2024" Монголчуудын өв соёлын наадам 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хүй долоон худаг, Монгол цогцолборт зохион байгуулагдах гэж байна. 
Тус наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2024 оны 08 сарын 02,03-ны өдрүүдэд 09:00 цагаас 22:00 цаг хүртэл бүртгэнэ. Уяач та бүхэн “Үндэсний их баяр наадам”-аар  бүртгүүлсэн уралдаанч хүүхдийг “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-д дахин бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу. 

НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД
2024/07/30
Болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлцгээе!
2024/03/25
Та бүхнийг Hipay апп-аараа болон https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгэлээ үүсгэн марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Бүртгүүлэх холбоос👇
Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app
Hipay аппликэйшн -> Нүүр цэс -> Улаанбаатар марафон 2024
Хугацаа: 2024.05.25нд
#ubmarathon2024 #Hipay  #БиГүйлээ #БидГүйлээ
2024/03/21

Мэдээ мэдээлэл

Сул орон тооны зар
2025/10/17
Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс нь Монголын эрэгтэйчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэгтэй хамтран “Аддиктологийн /Дон судлал/ чиглэлээр нийгмийн ажилтан бэлтгэх” төслийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд  гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор архинаас бие даан татгалзах үндэсний хөдөлгөөн өрнүүлж, гэр бүл, хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэгийн бүлэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн дууслаа. 
Төслийн хүрээнд архины хамааралтай иргэдтэй ажиллах чадамжтай мэргэшсэн нийгмийн ажилтан бэлтгэх зорилгоор Баянзүрх дүүргийн ХҮҮХЭД, гэр бүлийн нийгмийн ажилтан нар хүүхэд гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, донтох зан үйлийг таньж ажиллах онол, арга зүйд бэлтгэгдэн амжилттай суралцсанаар мэргэжлийн дипломтой нийгмийн ажилтан нар бэлтгэгдлээ.
Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн нийгмийн ажилтнуудын чадавхи нэмэгдэж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах шинэ алхмыг нээлээ.
2025/07/01
Хүүхдийг бие махбодийн шийтгэлийг хүлээлгэснээр таны хүүхэд өөртөө итгэлгүй, үе тэнгийн дээрэлхэлт үйлддэг, үргэлж бусдыш буруутгах хандлагатай, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай нэгэн болж төлөвшдөг байна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бие махбодийг шийтгэлийн бус, эерэг аргаар өсгөн хүсүүжүүлцгээе
2025/04/30
✅Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өсвөрийн парламент хөтөлбөрийн Баянзүрх дүүргийн гишүүдтэй хамтран зохион байгуулсан “Мэдсэн хүүхэд хамгаалагдана, хамгаалагдсан хүүхэд хөгжинө” өдөрлөгийг Баянзүрх дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 300 хүүхдэд нутгийн өөрөө удирдах ёс, хорт зуршил, донтолтоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэгийг олгож, хүүхдийн оролцооны байгууллагуудын өртөөчилсөн үйл ажиллагааг явууллаа. 💯
👨‍🏫Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж хүүхдүүдэд “Амьдралд ойрхон харилцаа" сэдэвт хорт зуршил, донтолтын эсрэг сургалтыг үр дүнтэй, жүжигчилсэн байдлаар сонирхолтой зааж, хүүхдүүдийг идэвхжүүлсэн Ч.Отгонбаяр багшид баярлалаа. 👏✨
2025/04/30
Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэх, илэрсэн хүүхдийг хамгааллын үйлчилгээнд хамруулах, гэр бүлд эргэн нэгтгэх, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд хяналт тавьж ажиллах “Хүүхэд хамгаалал-2025” нэгдүгээр улирлын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
2025/03/26
Авлигын эсрэг нэгдье
2025/03/26

Зөвлөмж зөвлөгөө

Сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбоотой Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч олон нийтэд анхааруулах зөвлөмжийг хүргэж байна
2024/12/24
Сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбоотой Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч олон нийтэд анхааруулах зөвлөмжийг хүргэж байна
2024/12/24
♀️"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аянд  Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн хамт олон нэгдэж байна.😊
2024/12/04
Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах нь хүчирхийллийн нэг хэлбэр
Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хооронд хурдан морины уралдаан, үсэргээн сунгаа зохион байгуулахыг хориглосон.
2024/12/04

Агентлагын мэдээ

2026/03/24
2026/03/18
Хүчирхийллийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэхэд хүн бүр оролцоотой байя.
2026/03/12
 ❌ Хүүхдээ үл хайхрах                                                                                                                                                                ❌ Хүүхэдтэйгээ ярилцахгүй байх                                                                                                                                       ❌ Цахим орчинд ёс зүйгүй харилцах                                                                                                                               ❌ Би л болж байвал бусдын яах нь хамаагүй                                                                                                               ❌ Хүүхдэд өгөх хайр халамжийг материаллаг зүйлээр үнэлэх                                                                                  ❌ Бусдыг муулах                                                                                                                                                           ❌ Гадна байдлаар ялгаварлан гадуурхах                                                                                                                 👆🏻 Таны хүүхэд таны тусгал!!!
2026/03/11
💐 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаллын ерөнхий газраас харьяа 21 аймаг, 9 дүүргийн газар, хэлтсүүдээр дамжуулан орон даяар “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээг 5 өдрийн турш зохион байгуулж байна.
💐 Тус арга хэмжээ нь нялх балчир, өсвөр насны хүүхэдтэй ээжүүд юун дээр анхаарах, гэр бүлийн аз жаргал, амар амгалан, бат бөх, халуун дулаан уур амьсгалыг бий болгохын тулд ээжүүдийн зүгээс юу хийж чадах, юуг хийх ёстой вэ гэдгийг соён гэгээрүүлэх чухал ач холбогдолтой. 
💐 Үрийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө, нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа ээжүүддээ баярлалаа.
Ээж амгалан бол эх дэлхий амгалан, ээж аз жаргалтай бол гэр бүл аз жаргалтай.
2026/03/10
2025/10/13
2025/09/01
🎨 Хүүхдийн баярыг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хамтрын зохион байгуулж буй онцлог арга хэмжээнүүдийн нэг нь “Kids Art” фестиваль юм. 
🎨 Хүүхэд аливаад өөрийн оролцолтойгоор өөрчлөлтийг хийж, тэмцэж, бүтээлч чанараа хөгжүүлэх нь ямар чухлыг бодитоор ойлгуулж чаддаг сайн агуулга, цар хүрээтэй ажил болдог. 
🎨 Гэр бүлээрээ хамтдаа зурж, ярилцаж, хөгжилдөж, “амьд” харилцааг бий болгож чаддаг тус наадам маань өмнө жилийнхээс илүү хүртээмжтэй болж байна. 
Хүүхдийнхээ оролцоог идэвхжүүлж, хүүхдээ сонсож, бүтээлч чанарыг нь хөгжүүлж байхад үргэлж санаа тавьж байгаарай. 🤗😍
#ХүүхэдХайрИрээдүй
2025/06/01

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 22
ЭНЭ 7 ХОНОГ 22
ЭНЭ САР 22
НИЙТ 18922

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо энхтайвны өргөн чөлөө Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс 4, 5 давхар

Холбоо барих:
77415151: 77415151
bayanzurkh_duureg@cfga.gov.mn: bayanzurh_hgbht@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
77415151: +976-108

© 2022 он. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.