2026 ОНЫ 11 САРЫН 19, ПҮРЭВ ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

• Онцлох

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВҮҮДИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ 2 ӨДРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүүхэдтэй ажиллах арга зүйг сайжруулах, хүүхдийн эрх, аюулгүй байдал, хөгжил, хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 11–12-ны өдрүүдэд 2 өдрийн сургалт зохион байгууллаа. ✍️ Сургалтын хүрээнд өдөр өнжүүлэх төвийн багш нарын мэргэжлийн ур чадвар, хүүхэдтэй ажиллах хандлага, хүүхэд хамгааллын чиглэлээрх мэдлэг, ойлголтыг бэхжүүлэхэд анхаарч ажиллалаа. 💐 Хүүхэд бүрийн аюулгүй орчин, ээлтэй харилцаа, хөгжих боломжийг бүрдүүлэхэд багш нарын оролцоо, хариуцлага чухал юм.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” НАРТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

👩‍🏫 Сургууль орчмын бүсэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Хүүхэд хамгаалагч” нарт зориулсан чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. ✍️ Сургалтаар “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхэд хамгааллын бодлого”-ын талаар мэдлэг, мэдээлэл олгож, хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлт нөхцөл байдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх болон шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх, хамтран ажиллах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өглөө.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ, АЛБАН ХААГЧДЫН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, албан хаагчдын мэдлэг дээшлүүлэх сургалтыг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн нийт албан хаагчдад зохион байгууллан ажиллалаа. Сургалтыг Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Чулуунчимэг, 🎉 Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт нөлөөлөх хүчин зүйлийг талаарх зөвлөмжийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ статистикийн ахлах мэргэжилтэн Г.Хулан, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Н.Анхбаяр

Дэлгэрэнгүй »
• Онцлох

“ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ” 💙

“ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ” 💙 Өөрчлөлт бүхэн өөрөөс эхэлдэг. Эелдэг харилцаа, зөв хандлага түгээх нь бидний өдөр тутмын үйлдлээс эхлэлтэй. Бид өөрсдөөсөө эхэлж, бие биедээ эерэг үлгэр дуурайлал үзүүлцгээе. 💙 Зөв хандлага – Эерэг харилцаа – Хүндлэлтэй үйлчилгээ. #ӨөрөөсөөЭхэлье #ЁсЗүйХарилцаа #ЭерэгХандлага #БаянзүрхДүүрэг

Дэлгэрэнгүй »
• Онцлох

АЖ АХУЙН НЭГЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ ХАМТЫН АЖИЛЛАГААНД УРЬЖ БАЙНА!

Хүүхдэдээ зориулах хамгийн үнэ цэнтэй бэлэг бол хамтдаа өнгөрүүлэх цаг юм. “ҮНЭТ ЦАГАА – ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ӨГЬЕ” аяны хүрээнд аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд та бүхнийг гэр бүлээрээ хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлж, хүүхэд, гэр бүлд зориулсан хөнгөлөлттэй үнэ, тусгай урамшуулал санал болгон аянд нэгдэхийг уриалж байна. 🤝 Та бүхний дэмжлэг мартагдашгүй дурсамжийг бэлэглэнэ #ҮнэтЦагааҮрХүүхдүүддээӨгье #ҮндэснийӨгөхӨдөр

Дэлгэрэнгүй »

Цаг агаар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
2024/09/26

“Даншиг наадам- Хүрээ цам 2024" Монголчуудын өв соёлын наадам 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хүй долоон худаг, Монгол цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
Тус наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2024 оны 08 сарын 02,03-ны өдрүүдэд 09:00 цагаас 22:00 цаг хүртэл бүртгэнэ. Уяач та бүхэн “Үндэсний их баяр наадам”-аар  бүртгүүлсэн уралдаанч хүүхдийг “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-д дахин бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.

НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД
2024/07/30
Болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлцгээе!
2024/03/25
Та бүхнийг Hipay апп-аараа болон https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгэлээ үүсгэн марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Бүртгүүлэх холбоос👇
Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app
Hipay аппликэйшн -> Нүүр цэс -> Улаанбаатар марафон 2024
Хугацаа: 2024.05.25нд
#ubmarathon2024 #Hipay  #БиГүйлээ #БидГүйлээ
2024/03/21

Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүүхэдтэй ажиллах арга зүйг сайжруулах, хүүхдийн эрх, аюулгүй байдал, хөгжил, хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 11–12-ны өдрүүдэд 2 өдрийн сургалт зохион байгууллаа.
✍️ Сургалтын хүрээнд өдөр өнжүүлэх төвийн багш нарын мэргэжлийн ур чадвар, хүүхэдтэй ажиллах хандлага, хүүхэд хамгааллын чиглэлээрх мэдлэг, ойлголтыг бэхжүүлэхэд анхаарч ажиллалаа.
💐 Хүүхэд бүрийн аюулгүй орчин, ээлтэй харилцаа, хөгжих боломжийг бүрдүүлэхэд багш нарын оролцоо, хариуцлага чухал юм.
2026/11/13
👩‍🏫 Сургууль орчмын бүсэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Хүүхэд хамгаалагч” нарт зориулсан чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
✍️ Сургалтаар “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхэд хамгааллын бодлого”-ын талаар мэдлэг, мэдээлэл олгож, хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлт нөхцөл байдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх болон шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх, хамтран ажиллах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өглөө.
2026/11/09
✅ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, албан хаагчдын мэдлэг дээшлүүлэх сургалтыг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн нийт албан хаагчдад зохион байгууллан ажиллалаа. Сургалтыг Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Чулуунчимэг,
🎉 Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт нөлөөлөх хүчин зүйлийг талаарх зөвлөмжийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ статистикийн ахлах мэргэжилтэн Г.Хулан, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Н.Анхбаяр
2026/11/04
“ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ” 💙
Өөрчлөлт бүхэн өөрөөс эхэлдэг.

Эелдэг харилцаа, зөв хандлага түгээх нь бидний өдөр тутмын үйлдлээс эхлэлтэй.

Бид өөрсдөөсөө эхэлж, бие биедээ эерэг үлгэр дуурайлал үзүүлцгээе.

💙 Зөв хандлага – Эерэг харилцаа – Хүндлэлтэй үйлчилгээ.
#ӨөрөөсөөЭхэлье #ЁсЗүйХарилцаа #ЭерэгХандлага #БаянзүрхДүүрэг
2026/11/03
Хүүхдэдээ зориулах хамгийн үнэ цэнтэй бэлэг бол хамтдаа өнгөрүүлэх цаг юм.

“ҮНЭТ ЦАГАА – ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ӨГЬЕ” аяны хүрээнд аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд та бүхнийг гэр бүлээрээ хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлж, хүүхэд, гэр бүлд зориулсан хөнгөлөлттэй үнэ, тусгай урамшуулал санал болгон аянд нэгдэхийг уриалж байна.

🤝 Та бүхний дэмжлэг мартагдашгүй дурсамжийг бэлэглэнэ

#ҮнэтЦагааҮрХүүхдүүддээӨгье #ҮндэснийӨгөхӨдөр
2026/11/03
👩‍🍼 Эцэг эхийн оролцоо, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь хүүхдийн аз жаргалтай, эрүүл өсөж хөгжих үндэс билээ.
👍 Гэр бүлдээ цаг гаргах боломжийг өнөөдрөөс бүрдүүлцгээе.
2026/11/03

Зөвлөмж зөвлөгөө

Сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбоотой Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч олон нийтэд анхааруулах зөвлөмжийг хүргэж байна
2024/12/24
Сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбоотой Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч олон нийтэд анхааруулах зөвлөмжийг хүргэж байна
2024/12/24
♀️"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аянд  Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн хамт олон нэгдэж байна.😊
2024/12/04
Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах нь хүчирхийллийн нэг хэлбэр
Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хооронд хурдан морины уралдаан, үсэргээн сунгаа зохион байгуулахыг хориглосон.
2024/12/04

Агентлагын мэдээ

Хүүхдийн төлөө хийж буй алхам бүр маргаашийн хөгжил
цэцэглэлтийн үндэс болно.
2026/10/04
2026/07/03
🌊☔️2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хэрлэн голын эх болон Алтай нуруунаас усжих Ховд,
Булган, Буянт, Сагсай, Согоог, Увс нуурын сав газрын Хархираа, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 сантиметрээр нэмэгдсэн байна.

Түүнчлэн  Мөнгөнморьт сум орчим, Согоог болон Туул голын эхээр усны түвшин олон жилийн дундаж хэмжээнээс 5-10 сантиметрээр давж, үерийн эрсдэл нэмэгдэх нөхцөл бүрдээд байна.☝️

Иймд дээрх гол мөрний эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол мөрөн, нуурын эрэг дагуу зорчих, амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Үерийн аюулын үед мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, эрсдэлтэй бүсээс хол байхыг зөвлөж байна.🙏☔️
2026/06/11
👉Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх

👉Цонх, тагт, шатанд хамгаалалт хийж, авирах боломжтой эд зүйл байрлуулахгүй байх

👉Халуун ус, хоол, цахилгаан хэрэгсэл газ зэрэг ахуйн эрсдэлээс хамгаалах

👉Хутга, хайч, эм, угаалгын бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах

👉Зоос, зай, товч зэрэг жижиг зүйлсийг ил задгай орхихгүй байх

👉Ил гарсан утас, залгуурыг аюулгүй болгож тогтмол шалгах

👉Ус ихтэй болон цаг агаарын таагүй үед хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх
2026/06/09
2025 оны байдлаар унаач хүүхдийн тоо 12,202 д хүрсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдаж, 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн.

Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар тогтоолоо.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө.
Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй. Тэднийгээ хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.
2026/06/05
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;

- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;

- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;

- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулах;

- Авлигатай тэмцэх газраас нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах;

- ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгах;

- Монгол хүүхэд эх хэл, соёлоо өвлөн уламжилж, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалав.
2026/05/26
2026/04/30
2026/04/29

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 15
ЭНЭ 7 ХОНОГ 522
ЭНЭ САР 2243
НИЙТ 38021

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо энхтайвны өргөн чөлөө Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс 4, 5 давхар

Холбоо барих:
77415151: 77415151
bayanzurkh_duureg@cfga.gov.mn: bayanzurh_hgbht@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
77415151: +976-108

© 2022 он. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.